Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оногдуулжээ

Энэ оны наймдугаар сарын 21-нд Нийслэлийн Хан-Уул дүүрэгт оршин суух 37 настай эмэгтэй Дархан-Уул аймгийн Дархан суманд гэрийнхээ гадаа тоглож байсан таван настай Э гэгч охиныг хууран мэхэлж Улаанбаатарт авчирсан байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн баривчилсан билээ.
Тэгвэл таван настай охиныг хулгайлсан гэх хэрэгт холбогдоод байгаа П.Батсуурьт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2018.12.13/Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шүүхээс П.Батсуурийг буруутайд тооцон, гурван жилийн хорих ял оногдуулжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас”Нийслэлийн прокурорын газраас П.Батсуурьт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Монгол овогт Пушкины Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогчийг хууран мэхлэн авч явж хулгайлах гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн”гэж мэдээллээ.

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …