Н.Төгсцогтын тулааны тов гарчээ

Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн рингэнд арван тулаан хийгээд байгаа билээ. Тэрбээр 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Марреротой хийхээр болсон байна. Хоёр боксчны тулааны 2019 оны нэгдүгээр сарын 26-д АНУ-ын Нью-Йоркийн Бруклин дэх “Barclays Center”-т болохоор товлогджээ.

KING TUG буюу Н.Төгсцогт өнгөрсөн тавдугаар сарын 26нд мэргэжлийн боксын арав дахь тулаанаа Колумбын боксчин Оскар Эскандонтой хийж ялалт байгуулсан билээ. Тэрбээр 10 дахь ялалтаа байгуулсныхаа дараа мэргэжлийн боксын дөрвөн том холбооны нэг WBC-ийн чансаанд тавдугаарт бичигдэх болсон юм.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …