“Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн” болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл хамтран арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 14:00 цагт Төрийн ордны Их танхимд “Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн залуу бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах энэхүү зөвлөгөөнд Монгол Улс, БНСУ-ын залуу бизнес эрхлэгчид оролцох бөгөөд зөвлөгөөний үеэр шилдэг практик болон нөөц бололцоогоо хуваалцах бүрэн боломжтой юм.

Монгол Улсад бизнес эрхлэлтийг хөгжүүлэх, жижиг бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хамтын ажиллагаа, уяалдаа холбоог сайжруулахад чиглэсэн анхдугаар чуулганд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бизнес эрхлэгч эрхмүүд, хөрөнгө оруулагчид урилгаар оролцох юм.

ХЭРЭВ ТА ЭНЭХҮҮ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОХ БОЛ ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.
БҮРТГЭЛ 2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН 18:00 ЦАГТ ХААГДАНА.

Зөвлөгөөнд оролцож шилдэг практик болон ирээдүйн нөөц бололцоог хуваалцах эрхмүүд:

  1. “Kakao Mobility” компанийн Гүйцэтгэх захирал John Joohwan Jung
  2. “Tmon” компанийн үүсгэн байгуулагч, тэргүүн Daniel Hyunsung Shin
  3. БНСУ-ын Хөдөө, орон нутгийн хөгжлийн хэлтсийн Хамгаалалттай газар тариалан, цэцэрлэгжүүлэлтийн судалгааны төвийн тэргүүн Kang Jin Lee
  4. БНСУ-ын Хөрөнгө оруулагчдын түншлэлийн гүйцэтгэх захирал Jonghyun Kim,
  5. “Талын эзэн” компанийн үүсгэн байгуулагч Сандагдоржийн Сайханбаяр
  6. “Ногоон хөгжил, аялал жуулчлалын нэгдсэн бодлого” төслийн зохицуулагч Сугирдоржийн Очир-Эрдэнэ
  7. “Karvuon” компанийн үүсгэн байгуулагч Бат-Оршихийн Манлай
  8. “Тэнгэр Капитал” үнэт цаасны компанийн дэд захирал Баасандаваагийн Дөлгөөн

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …