Төрийн ордны хашааг согтуу жолооч мөргөжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах Төрийн ордны хашааг согтуу жолооч автомашинаараа мөргөсөн осол өнөөдөр гарчээ. Тодруулбал, өдрийн 10:00 цагийн орчимд Тоёота Приус-20 маркийн автомашин дээрх ослыг гаргасан байна. Согтуугаар автомашин жолоодож явсан этгээдийг эрүүлжүүлэх арга хэмжээ авчээ.  Төрийн ордон нь Монгол Улсын төрийн тусгай хамгаалалттай онцгой бүс учир хэргийг ослын хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллага бус Төрийн тусгай хамгаалалтын газарт шалгаж байгаа юм байна.

Санал болгох мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга …