Д.Ариунжаргал ОУХМ цолны болзлыг хангалаа

Тайвань улсын Тайпeй хотноо зохион байгуулагдсан “IAU 24 цагийн гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн“-д Монгол Улсаа төлөөлөн оролцсон Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Д.Ариунжаргал өмнөх амжилтаа 13 км-ээр шинэчлэн тогтоож, Олон улсын хэмжээний мастер цолны болзлыг хангаад байна.

Харин Монгол улсын хэт холын марафон гүйлтийн эрэгтэй баг тамирчид тавдугаар байрт, эмэгтэй баг тамирчид дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Ахлах ахлагч Д.Ариунжаргал нь Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын албаны баг, тамирчдаа төлөөлөн мэргэжлийн уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог тэргүүний шилдэг алба хаагчдын нэг юм.

 

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …