ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд М.Энхболдын өрөөнөөс салдаггүй байжээ

Нийгэмд Хөдөлмөрийн Үндэсний нам хэмээн УИХ-ын гишүүн асан С.Ганбаатараар удирдуулан анх гарч ирсэн энэ нам дотор өнөөх “60 тэрбум”-ын гэх схем анх хийгджээ. Өчигдөр Алтан Дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд 25-р суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт зочноор оролцлоо. Тэрээр алдарт “60 тэрбум”-ын гэх хэрэг бодит байсан эсэхийг бүр хаанаас эхлэлтэйд тайлбар хийлээ.

 Тэрээр “2016 оны сонгуулийн өмнө “60 тэрбум”-ын хэрэг гэж нийтэд задарсан шүү дээ. Би 2005 оноос эхлээд тухайн үеийн МАХН буюу өнөөдрийн МАН-д гишүүнээр элсэж бага хурлынх нь гишүүнээр олон жил явсан л даа. 2015 оны сүүлээр МАНаас гараад ХҮН намд орсон. Би мэдлэг боловсролтой залуучуудыг дэмжих юмсан,шинэ уур амьсгалыг нь улстөрд оруулах юмсан гэсэн үүднээс энэ залуучуудад тусалъя дэмжье гэж орсон. Харамсалтай нь энэ ХҮН намд элсэж орсныхоо маргааш нь л энэ намын Ерөнхий нарийн бичгийн дарга хийдэг байсан залуу цочирдмоор л юм ярьсан л даа. Гайхалтай нь “60 тэрбум” гэдэг энэ схемийг хамгийн түрүүнд энэ нам дотор ХҮН нам дотор ярьж байсан. Тухайн үед та санаж байгаа бол сонгуулийн систем нь холимог байсан шүү дээ. Списк гэж… нэрсийн жагсаалтаар… Тодорхой хэмжээ нь мажиротар тодорхой хэмжээ нь списк. Энэ списк нь 1-рт бичигдэхэд тэдэн тэрбум, 2-рт бичигдэхэд тэдэн тэрбум бүр ийм ханш гаргасны. Т.Доржханд ийм ханш гаргасан. ХҮнам дотор байсан гэрэл гэгээг харах гэсэн нийгэмд шударга ёсыг хүсэмжилсэн маш олон мэдлэг боловсролтой, салбартаа тэргүүлсэн,гадаадад сургууль төгссөн олон залуучууд сэтгэл санаагаар гутарсан. Удирдах зөвлөлийнх нь гишүүдийн 70-80 хувь нь энэ дээр эсэргүүцсэн… юу ярьж байгаа юм бэ гээд. Энэ чинь өөрөө наймааны схем болоод явчихж байгааштээ. Мөнгөтэй хүн жагсаалтад орох боломжтой гэсэн үг. Надад тэгээд тухайн үед тэдэн тэрбумын тэддүгээр байранд орох гэдэг тийм болзолууд тавиад би гайхаад больсон юм”. Ийм байр суурийг илэрхийлсэн явдал өнөөх “60 тэрбум”-ын гэх схем анх Хөдөлмөрийн Үндэсний нам дотор хийгдсэн болохыг шулуухан зарлав.

Хөдөлмөрийн Үндэсний намын дарга нь С.Ганбаатар гэдэг боловч чухамдаа энэ намыг бужигнуулдаг Удирдах зөвлөлд нь багтах Т.Доржханд, Б.Найдлаа, Д.Гантулга нар намын даргынхаа эсрэг явж өөрсдөө намын дарга болно гэсэн бичиг сачиг чулуудалцаж асуудал нь шүүх дээр маргаан үүсгэсээр байгааг олон нийт мэднэ. Гэвч хамгийн хачирхалтай нь ХҮнам дээрээсээ бүлэглэлийн буюу МАНАН-гийн удирдлагатай тэдний гар хөл бологсод бий гэгддэг цуу яриа үнэн болж таарлаа. Тодруулбал ХҮнамын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржханд одоогийн УИХ-ын дарга М.Энхболдыг МАНын дарга байхад түүний өрөөнөөс салдаггүй байсныг, Сангийн сайдаар ажиллаж байсан Д.Хаянхярваагийн хуурай дүү, ТЕГ –ын дарга асан Б.Хурцийн ч хуурай дүү гэх мэт явган ярианууд үнэн байжээ.Харин Удирдах зөвлөлд багтах Б.Найдлаа, Д.Гантулга нар нь АН-ын дарга асан одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хувийн бизнесийг хийдэг, хувийн төсөл дээр нь суудаг түүний хуурай дүү нар гэдгийг Зи дарга өөрийн амаар хэлсэн байна.

Тэгэхээр ХҮнам нь МАНАН бүлэглэлийн тоглоом төдийгүй тэдний хүүхэлдэйнүүд байжээ.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …