Б.Баярцэцэгийн “Намайг зур” дууны клипэнд зориулан богино хэмжээний кино бүтээжээ

Дуучин Б.Баярцэцэгийн “Намайг зур” нэртэй цоо шинэ уран бүтээл мэндэлжээ. Тун удахгүй клип нь олны хүртээл болох гэнэ. 2009 онд зохиолч Х.Болор-Эрдэнийн блогтоо бичиж, нийтэлсэн “Намайг зур” нэртэй өвөрмөц шүлгэнд зориулан “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун ая зохиожээ.

“Бүсгүйчүүд бол бүх насаараа дурлалын натурт суугчид, харин эрчүүд тэдний дүр төрхийг урлан бүтээгчид” гэх утга бүхий энэхүү өвөрмөц бүтээлийг дуучин Б.Баярцэцэг дуулж амилуулсан юм.

Зохиолч Х.Болор-Эрдэнэ дуучин Б.Баярцэцэгийн “Дурласан цас”,“Намайг хүлээсэн эх орон”, “Хязгааргүйн цаана”, “Уулзвар дээр” зэрэг олон дууны шүлгийг бичиж байжээ. Тун удахгүй клип нь олны хүртээл болох шинэ уран бүтээлийн талаарх нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэхэд, “АСE” студийнхэн “Намайг зур” дууны клипэнд зориулан богино хэмжээний кино бүтээсэн байна.

 

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …