Зургаан настай охин Дэлхийн аварга боллоо

Хөвсгөл аймгийн Далай ван сургуулийн 1-р ангийн сурагч 6 настай Лхагвадэмбэрэлийн Батжаргал Малайз улсын Куала Лумпур хотод  энэ сарын 9,10-ны өдрүүдэд зохиогдсон “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 23 дахь удаагийн тэмцээн   түрүүлж Дэлхийн аварга боллоо. Тус тэмцээнд 40 орны 3000 хүүхэд өрсөлдсөн байна.

Мөн тус тэмцээнд оролцож байгаа Хөвсгөл аймгийн Нутгийн аваргууд сургуулийн 6-р ангийн сурагч А.Саруулням дэд аварга, Эрдмийн далай сургуулийн сурагч Г.Жамьянмядаг гүнзгий түвшинд 2 дахь жилдээ орж мөнгөн цом хүртсэн байна.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …