Улсын гарьд М.Баяржавхлан, улсын харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс Монгол Улсын гарьд М.Баяржавхлан, Улсын харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна.

Л.Пүрэвжав, М.Баяржавхлан нар энэ оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баргужин” ресторанд архидан согтуурсан үедээ танхайрч, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, рестораны эд зүйлийг эвдэж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулжээ.

Тэднийг 2.785.720 /Хоёр сая долоон зуун наян таван мянга долоон зуун хорь/ төгрөгийн хохирол учируулсан гэж үзэн, буруутгасан бөгөөд цагдаагийн байгууллагаас хохирлоо барагдуулахыг шаардан, эрэн сурвалжилж эхэлжээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Венецийн биеннальд Монголын павильон нээлтээ хийхэд бэлэн боллоо

60 дахь удаагийн Венецийн биенналь “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд энэ сарын …