Шинэ жилээр үзэх шилдэг кинонууд

 Гринч Зул сарыг хулгайлсан нь  

Уг киног 1957 оны бичсэн Доктор Сьюз-ын “Гринч Зул сарыг хэрхэн хулгайлав” зохиолоос сэдэвлэн бүтээсэн юм. “Universal Pictures” болон “Imagine Entertainment”-ын хамтын бүтээл энэхүү зул сарын тухай кино нь 2000 онд дэлгэцнээ гарсан юм. Түүнчлэн уг киног Ron Howard найруулан бүтээж продюсераар нь Brian Grazer ажилласан бөгөөд гол дүрд нь жүжигчин Жим Керри тоглосон юм. Энэхүү сонирхолтой бүтээл нь АНУ-ын кино чартыг дөрвөн долоо хоног тэргүүлж байсан бөгөөд бүхий л цаг үеийн дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой баярын сэдэвтэй кино бүтээлийн жагсаалтын хоёрт жагсдаг юм.

Элф

Бадди асрамжийн газраас Сантагийн хүүдийнд орон, Хойд Туйлд ирснээр анаахай нартай өссөн хүү. Харин одоо бол нас биед хүрсэн залуу болсон тэрээр өөрийгөө Сантагийн анаахай биш гэдгээ ойлгож, төрсөн эцэг Вольтер Хоббсыг олохоор Нью Йорк руу явна. Урьд нь хүмүүсийн дунд байж үзээгүй түүнтэй ямар адал явдал тохиолдохыг та бүхэн киноноосоо хүлээн авч үзээрэй.

Амьдрах сайхан (It’s a wonderful life)

Филип ван Дорен Штерны “Гайхамшигт бэлэг”зохиолоос сэдэвлэн, Фрэнк Капрагийн найруулсан “Амьдрах сайхан” кино бол Зул сарын зөгнөлт, сонгодог драм билээ. Киноны гол  дүрд Жеймс Стюарт, Донна Рид, Лайонел Бэрримор, Уорд Бонд, Томас Митчелл, Глориа Грэхэм нар тоглосон. Америкийн шилдэг 100 киноны нэгд зүй ёсоор тооцогддог энэхүү кино Зул сарын баярыг догдлон хүлээх шалтгаан нь зөвхөн бэлэг биш, хайр, урам зориг, итгэл гэдгийг харуулсан болохоор бид үзэх дуртай.

34 дүгээр гудамжны гайхамшигт түүх-Miracle on 34th Street

Сантагийн тухай хамгийн алдартай кинонуудын нэг нь маргаангүй 34 дүгээр гудамжны гайхамшигт түүх юм. Уг кинонд мөн Санта клауст итгэдэггүй охины тухай өгүүлнэ. Бяцхан охины дүрийг хожмоо алдартай жүжигчин болсон Нэтали Вүд бүтээжээ. Кинонд охины ээж (Морин О’Хара) Санта клаусын дүрд түр зуур тоглох эрэгтэй олсон нь Крис Крингл нэрт нэгэн байх бөгөөд охинд өөрийгөө жинхэнэ Санта клаус гэж хэлнэ. Охин итгэхгүй ч олон хэлээр ярьдаг эрэгтэйн чадваруудыг өөрийн нүдээр үзсэний эцэст түүнийг жинхэнэ Санта клаус гэж итгэх болно. Уг киног 1994 онд дахин бүтээхэд Британийн алдарт жүжигчин Ричард Аттенборо Санта клаусын дүрийг бүтээжээ.

Хувь тавилангийн ээдрээ буюу ууранд суусан паян (Ирония судьбы, или С лёгким паром!)

ЗХУ-ын нэрт найруулагч Эльдар Рязановын 1975 оны бүтээл. Гол дүрд Андрей Мягков, Барбара Брыльска, Юрий Яковлев нар тоглосон.Москвад ээжтэйгээ амьдардаг Женя Лукашин, Ленинградын үзэсгэлэнт бүсгүй Надя, түүний сүйт хархүү Ипполит Георгиевич нарын шинэ жилийн өмнөх оройн будилаан бол бүхэлдээ амьд тоглолт билээ. Барилгачдын 3-р гудамжны 25-р байрны 12 тоотод амьдардаг гэртээ сүйт бүсгүйгээ анх урьсан Женя санаандгүй Ленинградад амьдардаг Надя бүсгүйн гэрт ороод унтаж орхино. Харин бүсгүйг гэртээ ирэхэд танихгүй эр унтаж байх. Энэ бүх хачирхалтай хэргийн зангилаа эцэстээ Брежневийн эриний Зөвлөлтийн нийтийн орон сууцны нэг хэвийн архитектураас болсон нь тайлагдана.

 Under the Mistletoe

Ганц бие ээж болох Сьюзан Жайме, Рэй, Ньюмэн хөвгүүдтэйгээ амьдардаг бөгөөд тэднийгээ л нэн тэргүүнд тавьж өөрийгөө гаргуунд нь орхидог нэгэн. Түүний сахилгагүй хүү нь радиогийн болзооны нэвтрүүлэг рүү утасдаснаар, Сьюзаны бүх зүйл өөрчлөгддөг. Сьюзан болзооны цасан шуурганд өртөж, халуухан үнсэлт, хайр дурлалын ээдрээгээр дүүрэн галзуу Зул сарыг угтаж, амьдралд нь эрс өөрчлөлт бий болдог.

“Жинхэнэ хайр” (Love actually)

Ричард Куртисын найруулсан сонгодог романтик инээдмийн киноны гол дүрд Алан Рикман, Эмма Томпсон, Кейра Найтли, Хью Грант, Колин Фёрт зэрэг алдартнууд тоглосон билээ.

A Christmas Story

1983 онд гарсан есөн настай хүүгийн талаар өгүүлэх энэхүү кино одоог хүртэл хүн бүрийн үзэх дуртай зул сарын кинонуудын тоонд багтаж байна.

 

Санал болгох мэдээ

Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж …