Эрүүл мэндийн сайд жирэмсэн хүнд ямар ч эмнэлэг хүндрэлгүй үйлчлэх албан даалгавар гаргалаа

ЭХЭМҮТ-ийн гадаа жирэмсэн эх төрсөн асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл албан даалгавар гаргажээ. Албан даалгаварт эмнэлгүүдийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн хаягжилтыг сайжруулах, шөнө өдөр ямар ч цагт олоход хялбар болгох, эмнэлгүүд жирэмсэн эмэгтэйд хүндрэл учруулахгүй, харьяалал харгалзахгүй тусламж үзүүлэхийг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгожээ.
Мөн эмнэлгийн ажилтнуудын үр дүнгийн гэрээ, ажил дүгнэх үзүүлэлтүүдэд харилцаа, хандлагын алдаа зөрчил гаргасан эсэхийг харгалзан үзэж дүгнэхийг албан даалгаварт тусгасан байна.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …