Хоолны газарт согтуу эр буу гарган бусдыг айлган сүрдүүлжээ

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, Сансарт байрлах “KFC” хоолны газарт согтуу хүн танхайрч, буу гарган ажилтнууд болон үйлчлүүлэгчдийг сүрдүүлсэн хэрэг гарчээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах  “Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайраад байна” гэсэн мэдээллийг 12 дугаар сарын 8-ны 05:50 цагт хүлээн авч шалгахад тус зоогийн газар БЗД-ийн хоёрдугаар хороонд оршин суух хаягтай “Э” /эр.40н/ согтуурсан үедээ хийн буу гаргаж тус хоолны газрын ажилтнууд болон үйлчлүүлэгч нарыг айлган сүрдүүлж танхайрсаныг таслан зогсоож ПБ-4-2 маркийн хийн гар буу, хоёр ширхэг сумны хамт хураан Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна” гэлээ.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …