Мексикийн гоо бүсгүй “Дэлхийн мисс-2018”-ээр шалгарлаа

“Дэлхийн мисс-2018” гоо бүсгүй шалгаруулах 68 дахь удаагийн тэмцээний финалын  шалгаруулалт энэ сарын 8-нд  БНХАУ-ын Санья хотод болж, ялагч тодров.

Энэ удаагийн тэмцээнд 118 орны гоо бүсгүй дөрвөн  долоо хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөнөөс дэлхийн тэргүүн миссээр Мексикийн гоо бүсгүй, 26 настай Ванесса Понче де Леон тодорч Дэлхийн миссийн титмийг зүүв.  Харин дэд миссээр Тайландын гоо бүсгүй тодорсон бол Беларусь, Ямайк, Мексик, Уганда, Тайландын гоо бүсгүйчүүд шилдэг 5-д багтлаа.

Финалын шалгаруулалтад зөвхөн 30 гоо бүсгүй тунан үлдсэн бөгөөд эх орноо төлөөлөн оролцсон Монголын мисс Э.Энхриймаа багтаж чадсангүй.Тэрбээр явцын шалгаруулалтад амжилттай оролцож зорилго бүхий гоо бүсгүй шалгаруулалтад шилдэг 25-т багтсанаас гадна авьяасын үзүүлбэрт шилдэг оролцогчоор шалгарсан билээ.

 

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …