“UB DANCE” чөлөөт бүжгийн наадмын шилдэг оролцогч Ч.Дөлгөөн дэлхийн аварга болов

Тайваньд энэ сарын 01-02-нд болсон Taipei BBoy City тэмцээнд “Ub Dance” чөлөөт бүжгийн наадмын 1vs1 BBoy төрлийн аварга Ч.Дөлгөөн Монгол Улсаа төлөөлөн оролцож дэлхийн аварга боллоо. Мөн тус тэмцээний rocking battle төрлийн хагас шигшээд Э.Баттулга шалгарчээ.Тус тэмцээн жил бүр дэлхийн өнцөг булан бүрт брейкданс төрлөөр зохиогддог бөгөөд орон орны шилдгүүдээс зөвхөн 16 шилдэг залуусыг цуглуулж аваргын төлөө өрсөлдүүлдэг юм.

Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох зорилтын хүрээнд олон улсын чанартай соёл, урлагийн томоохон наадам, үйл ажиллагааг зохион байгуулж буйн нэг нь “UB DANCE” чөлөөт бүжгийн наадам юм. Энэхүү чөлөөт бүжгийн наадмыг Нийслэлийн Соёл, урлагийн газар болон “Extreme Crew Studio” хамтран өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулсан. Тус наадмыг орчин үеийн чөлөөт бүжгийн бүх төрлөөр зохион байгуулдаг бөгөөд хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой наадам болдог билээ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …