Дэлхийн миссийн титмийн эзэн өнөөдөр тодорно

“Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Санья хотноо болж титмийн эзэн тодрох гэж байна.Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мисс Э.Энхриймаа оролцож байгаа билээ. Тэмцээнд дэлхийн 118 орны миссүүд гурван долоо хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, гоо үзэсгэлэн, ур чадвараараа өрсөлдөж, явцын оноог цуглуулжээ.

Монголын мисс Э.Энхриймаагийн хувьд “Miss talent” шалгаруулалтад монгол үндэстний бүжгээр өрсөлдөж, “Шилдэг 10 бүжигчин”-ий нэгээр шалгарсан.Ингэснээр тэрбээр эцсийн шатны шалгаруулалтын  үеэр 10 орны миссүүдтэй хамт бүжиглэхээр болсон юм. Мөн Э.Энхриймаа интернэт санал асуулгаар хоёрдугаар байрт бичигджээ. Ийнхүү урьдчилсан шатанд амжилттай оролцсон монголын мисс Э.Энхриймаа  Топ 40-д багтах эсэх нь удахгүй тодрох гэж байна. “Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний эцсийн шатны шалгаруулалтыг өнөөдөр 18.00 цагаас MNC телевиз шууд дамжуулан үзүүлэх аж.

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …