УИХ-ын даргыг огцрохыг шаардаж чуулганы үүдэнд суулт зарлалаа

УИХ-ын  дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж, өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын гишүүд  чуулганы нэгдсэн хуралдааны танхимын өмнө суулт зарлалаа.

УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр тухайн үеийн МАН-ын удирдлагууд төрийн удирдах албан тушаалуудыг үнэлэх замаар “60 тэрбум” төгрөг босгох төлөвлөгөө боловсруулж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан Уг хэрэгт УИХ-ын дарга М.Энхболд нэр холбогдсон тул түүнийг чуулган даргалах эрхгүй хэмээн дээрх гишүүд үзэж байна.

Энэ талаар суулт зарласан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр огцрох боломж хуулийн хүрээнд бий. Суудалдаа шигдээд байж болох ч Монголын ард түмэн хүлээж авч байна уу үгүй юу гэдгийг өөрөө судалж үзэх хэрэгтэй. М.Энхболдод Их хурлыг удирдах ёс зүй байхгүй.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:Гишүүд бидний тэмцэлд нэгдвэл М.Энхболд УИХ-ыг даргалах ёс зүйн эрхгүй” гэсэн бичгийг  чуулганы танхимын ширээн дээрээ тавьж болно. Таван гишүүн нэгдэж энэ уриалгыг эхлүүлж байна. Бид УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд УИХ-ын гишүүн бойкот хийх эрхтэй.

 

 

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …