Петер Шмейхель:Монголчууд та бүхэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна 

Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрээ мөнхөлсөн домогт хөлбөмбөгчин Петер Шмейхель  Монголын хөлбөмбөгийн холбооноос оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээнд хүндэт зочноор уригджээ.

Энэхүү арга хэмжээнд жил бүр хүндэт зочид уригдан оролцдог бөгөөд 2017 онд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа Монголд ирж, фэнүүдтэйгээ уулзаж байсан юм. Тэгвэл энэ жил дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр удаа хүртсэн Петер Шмейхель энэ сарын 12-нд  ирэхээр болсон байна. Монголын хөлбөмбөгийн шилдгүүдийг шалгаруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээ ирэх арванхоёрдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдана.

ПЕТЕР ШМЕЙХЕЛЬ: 

  • Английн Премьер Лигийн аварга :1991-1993, 1993-1994, 1995-1996, 1996-1997, 1998-1999 /Манчестер Юнайтед/
  • УЕФА-гийн Аваргуудын Лиг: 1998-1999 /Манчестер Юнайтед/
  • Европийн Аварга: 1992 /Данийн шигшээ баг/
  • Европийн шилдэг хаалгач: 1992, 1993, 1998
  • Дэлхийн шилдэг хаалгач: 1992, 1993

Петер Шмейхелийн Монголд ирэх цагийн хуваарь:

  • 12-р сарын 12-нд 07:00 цагаас  Монголд газардана 
  • 12-р сарын 12-нд 16:00 цагаас  Алтан Бөмбөг-2018 Ёслолын Ажиллагаа-нд оролцоно.
  • 12-р сарын 12-нд 21:00 цагаас  Highland Park Mongolia-д Петер Шмейхельтэй ҮДЭШ арга хэмжээнд оролцож, хөгжөөн дэмжигчидтэй чөлөөтэй ярилцаж, цагийг зугаатай өнгөрөөнө.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …