Дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучид тодорлоо

“Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучдын жагсаалтыг Америкийн дуучин Кэти Перри тэргүүлжээ. Кэти Перри “Witness:The Tour” аялан тоглолтоороо нийтдээ 80 тоглолт хийсэн нь энэ амжилтад хүргэсэн гэнэ.

Энэ жил Кэти Пэрри нийт 83 сая ам.долларын ашиг олжээ. “Forbes” сэтгүүлийн 2015 оны жагсаалтад тэрбээр 135 сая ам.долларын орлогоороо мөн нэгдүгээрт бичигдэж байсан аж.Жагсаалтын хоёрдугаарт 2016 онд хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучнаар тодорч байсан дуучин Тэйлор Свифт 80 сая ам.долларын орлогоороо бичигджээ. Гуравдугаарт, дуучин Бейонсе орсон байна. 2017 оны жагсаалтыг тэргүүлэгч Бейонсе энэ жил 65 сая ам.долларын ашиг орлого олжээ.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …