“Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлага-2” аяныг зохион байгуулж байна

Монгол Улсад түлэгдэл нь 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа бөгөөд нийт 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөлийн 18.4%-ийг эзэлж байна. Түүнчлэн түлэгдэж гэмтсэн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь  гэртээ түлэгдсэн байдаг аж.

Тиймээс бага насны хүүхдийг түлэгдлээс урьдчилан сэргийлэхэд, эцэг, эх асран хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлага, мэдлэг хандлагыг дээшлүүлэх нийгмийн анхаарлыг хандуулах зорилгоор “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлага-2” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Тус аяныг хоёр дахь жилдээ Онцгой байдлын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв,  Гэмтэл, согог судлалын судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасаг, “Холт интернэшлл” Олон Улсын байгууллага  хамтран ирэх оны 2-р сарын 25-ныг хүртэл хугацаанд  хэрэгжүүлэх юм.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …