Шороон болон цасан шуурга шуурна

1eb27e7d6c258964bigӨнөөдөр зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, маргааш баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, нөгөөдөр баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, энэ сарын 13-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно.

Салхи өнөөдөр Алтайн уулсаар, маргааш баруун зүгийн нутгаар, энэ сарын 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурах юм байна.

Мөн 12-нд баруун болон төвийн нутгаар, 13-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө13-18 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градусхүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байх юм байна.

Санал болгох мэдээ

Завхан аймгийн “Гудамж” төслийн бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлнэ

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Улиастай сумын ЗДТГ, Газрын …