ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Монголбанкны Хууль эрхзүйн газрын захирлаар ажиллаж байсан Б.Ганбатыг томилсон байна.

Тэрбээр хуульч мэргэжилтэй 1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга 2016 оноос Монголбанк, Хууль, эрх зүйн газрын захирлаар тус тус ажиллажээ.

 

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …