Сайд чөлөөлөх, огцруулах саналыг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлэв

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Янгугийн Содбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх, Цэдэнбалын Цогзолмааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхий сайд энэхүү саналаа хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байна.

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. Зочин says

    Содбаатар гишүүн өөрийн хүслээр ийнхүү гарсан нь шударга байдлын нь илрэл гэж харж байна

  2. Зочин says

    Үнэнч шударга бөгөөд элдэв албан тушаал горилоогү хүн нь Содоо гишүүн мөн гэдгээ нотоллоо доо

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.