Л.Болд АН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгааг мэдэгдлээ

Ардчилсан намын Үндэсний дүрмийн хороо өчигдөр  хуралдан  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн  гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх шийдвэрийг гаргаж, харин УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрөв хүртэлх жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан юм.

Тус шийдвэртэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр/2018.12.03/  УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гарна гэдгээ мэдэгдсэн бол өнөөдөр /2018.12.04/ Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзаж байгааг мэдэгдлээ.

Тэрбээр”Лувсанвандангийн Болд миний бие 1990 оны ардчилсан хувьсгалд Монголын оюутны хөдөлгөөнийг толгойлон удирдаж оролцсон цагаас хойш ардчиллын үйл хэргийн төлөө ардчилсан намын гишүүний хувиар тасралтгүй тууштай тэмцэж ирсэн билээ. Ардчилсан Намын өнөөгийн удирдлагын гаргасан зөрчилтэй шийдвэр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хийсэн хууль бус тайлбарыг эсэргүүцэж Ардчилсан Намд бүрэн шинэчлэл хийгдэх хүртэл Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.5-д заасны дагуу намын гишүүнчлэлээс татгалзаж байгааг мэдэгдэж байна” гэжээ.

 


Санал болгох мэдээ

Баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ

Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт баталсан. 30 жил ярьсан Баялгийн сангийн хуулийг …