Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид “Наталья Воробьевагийн нэрэмжит” тэмцээнээс зургаан медалтай ирлээ

Чөлөөт бөхийн ОХУ-ын олимпийн анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн нэрэмжит эмэгтэйчүүдийн олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотын “Байкал арена”-д боллоо.Манай улсаас долоон тамирчин оролцсоноос хоёр алт, дөрвөн мөнгө, нийт зургаан медаль хүртэв.

Залуучуудын 53 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Анударь, 55 кг-д Хүмүүнлэгийн ухааны сургуулийн тамирчин Б.Энхцэцэг алт, 50 кг-д Үндэсний батлан хамгаалах их сургуулийн тамирчин Б.Энхзул, 57 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Энхтүвшин, 72 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Ц.Хулан, өсвөр үеийн 57 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Цэнд-Аюуш нар мөнгөн медаль хүртэв.Тав дахь удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын Эрхүү, Санкт-Петербург, Красноярск, Буриад, Тува, Новосибирск, Кемеровогийн 170 гаруй тамирчин өрсөлдөв.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …