БНСУ-д үйлдвэрлэсэн автомашины борлуулалт буурчээ

Өнгөрсөн 11 дүгээр сард БНСУ-д үйлдвэрлэсэн автомашины борлуулалтын хэмжээ буурсан дүнтэй гарчээ. Энэ төрлийн бүтээгдэхүүний борлуулалт буурсныг АНУ тэргүүтэй улс орнуудад автомашины эрэлт буурсантай холбон тайлбарлаж байгаа юм.

Тухайн сард БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor”, “Kia Motors”, “GM Korea”, “Ssangyong Motor” болон “Renault Samsung” компанийн нийт 721 мянга орчим ширхэг автомашин гадаад болон дотоодын зах зээлд худалдаалагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 4.9 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …