УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээсээ гарах өргөдлөө өгчээ

Ардчилсан намын Үндэсний дүрмийн хороо өчигдөр  хуралдан  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нарт улс төрийн хариуцлага тооцох шийдвэрийг гаргасан.  Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх шийдвэрийг гаргаж, харин УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрөв хүртэлх жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан юм.

Тус шийдвэртэй холбогдуулан  УИХ-ын гишүүн Л.Болд УИХ дахь Ардчилсан намын  бүлгээс гарна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Тэгвэл тэрбээр УИХ дахь АН-ын бүлгээс гарах тухай албан бичгээ бүлгийн дарга Д.Эрдэнэбатад  өчигдөр /2018.12.04 /хүргүүлсэн байна.

Тус албан бичигт “Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д “УИХ-ын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан.

Монгол Улсын Засгийн газрыг огцруулахтай холбоотой УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хийсэн санал хураалтын дүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн гурван гишүүнд АН-ын удирдлагаас ногдуулсан шийтгэлийг эсэргүүцэж миний бие УИХ-ын тухай хуулийн 26.12-д заасны дагуу УИХ дахь АН-ын бүлгээс гарч байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн …