Аргентин болон Хятад улс 30 гаруй хэлэлцээрт гарын үсэг зуржээ

БНХАУ-ын дарга Си Жиньпин Аргентинд айлчлах үеэр хоёр улсын эрх баригчид хамтын ажиллагааны тухай 30 гаруй хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурах ёслол өнгөрсөн ням гарагт Аргентины ерөнхийлөгчийн ордонд болсон байна.

“Уулзалтын үеэр бид хоёр талын хэлэлцэх асуудал хийгээд харилцан сонирхсон сэдвүүдээр санал бодлоо солилцож, маш үр дүнтэй уулзалт хийсэн. Бид чухал тохиролцоонд хүрсэн” гэж Си Жиньпин хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Гарын үсэг зурсан баримт бичгүүдэд санхүү, хөдөө аж ахуй, эрчим хүч болон бусад салбарт хамтран ажиллах болон хөрөнгө оруулах тухай хэлэлцээрүүд багтжээ.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …