ОХУ-ын Сахад зураач Д.Булгантуяа “Өвөл якутаас эхэлдэг ” үзэсгэлэнгээ нээлээ 

Якутын Саха хотын “Ургэл” арт галерейд Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн зураач Д.Булгантуяагийн “Өвөл якутаас эхэлдэг” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 28-нд нээлтээ  хийлээ.

Тус галерейд зураачийн 12 бүтээл, гар утасны тусламжтай AR технологийн гайхамшгаар  нэвтрэн хөдөлгөөн болон дуутай хосолсон технологийг ашигласан таван  бүтээл тус тус дэлгэжээ.

Үзэсгэлэнд Д.Булгантуяа зураачийн бүтээлүүдээс гадна Монголын залуу уран бүтээлчдийн төлөөлөл “Арьсан урлалын холбоо”-ны тэргүүн, зураач П.Батжавын бүтээлүүдийг толилуулж байна. Үзэсгэлэн ирэх сарын 03-ныг хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэнгийн  нээлтийн үйл ажиллагаанд МУУГЗ Б.Хүүхээ, Бүгд Найрамдах Саха Улсын Гадаад Харилцааны Яамны Ерөнхий сайдын орлогч, Владимир ВАИЛЕВВ, Монгол Сахагийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Амаржаргал, Якутын дүүргийн захиргаа, гэр бүлийн бодлогын хэлтсийн дарга Константин Соколов, “Ургель” уран зургийн галерейн захирал Якутск Ларисиеваева, ОХУ-ын УГЗ, Ардын зураач Юрий Спиридонов болон бусад хүмүүс оролцов.

 

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …