С.Эрдэнэ дарга руу АН, МАН-гүй дайрахвий дээ

Эрх баригчид өвөр хоорондоо хэмлэлдэж, улс орны эрх ашгийг умартан, орондоо хууль засах ч завгүй олзлолдон тэмцэлдэж байхад  Ардчилсан намынхан УИХ-ын дарга М.Энхболдын хөх нүүртэй, улаан хамгаалагч болж хөгөө чирэх  шиг л болж байна.

Бүлгийнх нь зарим гишүүд бүлэглэлүүдтэй тэмцэж эхлээд, намаараа ч очих сонирхолгүй болж явах шиг.  МАН-ын рейтинг шалаар унаж байхад, АН-ын рейтинг ядаж шал арчдаг мод шиг нь түр гозоогоод  ч унасангүй.  Төрөө цэвэрлэх ажилд оролцох бус, цэвэрлэх хүсэлтэй цэвэрлэгчийг нь яаж ийж байгаад ажилгүй болгочих гээд л үзээд байгааг иргэд, сонгогчид харж байгаа гэдгийг мэддэггүй л малууд юм байхдаа. МАН-ыг 65 суудалтай болтол нь сөрөг хүчин болж зүтгэж чадсан Ж.Мөнхбат шиг цензүргүй ярьж чаддаг генсек ч алга. М.Энхболдын морины, том биетэй хүүхэд шиг, Төв аймгийн Ц.Туваанд туршлага ч алга, зүрх зориг ч алга. Ядаж байхад эрлийз адууг хуульчлах гэж лоббиддог  Морин спорт уяачдын холбооны улс төр дөх төлөөлөл болдог. Бас дээр нь Үнэ тогтворжуулах энээ тэрээ гээд ЖДҮ-ийн хулгайчдаас  жижигдэхээргүй айдастай болохоор  ер дуугарахгүй.

Асуудлыг өөрөөсөө холдуулахаар АСЕМ энээ тэрээ сэдвүүдийг, араас  нь харин сэвээд байдаг муу гэмтэй.  Магнай шиг нөхрийг уул нь генсекээр тавичихвал, намынхаа буруу үйлдлийг ядаж үгээрээ зөвтгөөд,цовоо цолгиун явчихаж мэднэ.  Эс бөгөөс эмэгтэйчүүд,залуучуудаасаа сорчлоод хайхад ч генсек хийчих хүн олдож л таараа. 80-аад оныхон нь  болж өгвөл лекц уншчих гээд л, 70-аад оныхон нь гольф тоглохыг заачих гээд л бүх гишүүдээсээ сонгогдсон С.Эрдэнэ дарга л харин нийтийн оролцоог хангахаар нээлттэй, завгүй, шаггүй зүтгээд байх шиг. Шаварт унасан шарын эзэн хүчтэй байхгүй гээд ч яахав. Гэхдээ л улс төрийн байдлыг анзаарахад С.Эрдэнэ даргаруу АН , МАН-гүй нэг л өдөр дайрахвий дээ. Хэрэв тэгвэл түүнд ч бас сайтар зохицуулагч, улаан хамгаалагч хэрэгтэй болно. Тэр нь уул нь генсек байх учиртай юм шүү дээ.

Т.Цахилгаан

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …