Д. Уранчимэг ELIA-гийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ

Европын Урлагийн Их Сургуулиудын холбоо буюу ELIA-гийн Азийн орнуудын төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнээр СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит  Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн захирал Д.Уранчимэг сонгогджээ.

ELIA нь анх 1990 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 47 орны 350 урлагийн их сургууль, 300 мянга гаруй оюутны төлөөллийг сүлжээндээ нэгтгээд байна. ELIA-гийн сүлжээнд Азийн орнуудаас БНХАУ, БНСУ, БНЭУ, Катар улс, Сингапур, Малайз, Израйл, Тайвань, Монгол Улсын Урлагийн их сургуулиуд гишүүнчлэлтэй. СУИС нь 2013 онд ELIA-гийн гишүүн байгууллага болж байсан бөгөөд СУИС-ийн захирал Э.Сонинтогос 2014- 2018 онд  2 удаа тус удирдах зөвлөлд европын бус орон номинацид сонгогдон ажиллаж байв.

Энэ удаагийн хурлаар СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн захирал  Д.Уранчимэг Азийн орнуудын төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон бөгөөд шинэ батлагдсан журмын дагуу дөрвөн  жил удирдах зөвлөлд ажиллах юм.

ELIA-гийн шинэ өрөнхийлөгчөөр Австрийн Дүрслэх Урлагийн Академийн дэд захирал Андреа Врэйд сонгогдсон бөгөөд хурлын үеэр манай төлөөлөгчид шинэхэн ерөнхийлөгчтэй ажил хэргийн уулзалт хийж, 2020 онд ELIA-гийн  “Teachers Academy” болон бусад үйл ажиллагааг Монголд зохион байгуулж болох талаар санал солилцож цаашдаа тус сүлжээнд СУИС ERASMUS хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар зөвшилцжээ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …