Монголын хөлбөмбөгийн холбоо “AFC Awards-2018”-ын шагнал хүртжээ

Оман улсад Азийн хөлбөмбөгийн холбооны оны шилдгийг шалгаруулах “AFC Awards-2018” зохион байгуулагдлаа. Монголын хөлбөмбөгийн холбоо 2018 онд гаргасан амжилт, хийсэн ажлаараа дүгнэгдэж “Шилдэг холбоо”-“Aspiring association of the year” шагналыг хүртлээ. Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/-ны  шагналыг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарт гардан авчээ.

Монголын хөлбөмбөгийн холбооноос “Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх их үйлст бие сэтгэлээ зориулан ажиллаж буй бүх хүмүүстээ, ямагт бидэнтэй хамт байж дэмждэг фанатууд та бүхэндээ баярлалаа” хэмээн цахим хуудсаараа дамжуулан талархлын сэтгэгдлээ хуваалцлаа.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …