Олон улсын Аэробик гимнастикийн тэмцээнээс  найман медаль хүртжээ

 БНСУ-ын Сөүл хотноо болсон Аэробик гимнастикийн олон улсын тэмцээнээс Монголын баг тамирчид амжилттай оролцоод иржээ.

Тус тэмцээнд БНСУ, БНХАУ, Япон, Монгол гэсэн дөрвөн орны 171 тамирчин оролцож авьяас самбаагаа сорин өрсөлдсөн байна.  БНХАУ-ын баг 64, Япон улсын баг 5, Монгол улсын баг 52, БНСУ-ын баг 78 хүний бүрэлдэхүүнтэй иржээ.

Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын гимнастикийн холбооны Аэробик гимнастикийн техникийн хорооны нарийн бичиг, БНХАУ-ын иргэн Ван Хонг ажилласан байна. Тэмцээн 12-14 насны ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй, хос, гуравласан, багийн төрөл 15-17 насны ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй, хос, гуравласан, баг, бүжгийн багийн төрөл 18-аас дээш насны ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй, хос, гуравласан, баг, бүжгийн баг, степийн багийн төрлөөр зохион байгуулсан бөгөөд манай баг тамирчид амжилттай оролцон  нийт найман  медалийн эзэд болжээ.

Тухайлбал 12-14 насны ганцаарчилсан эрэгтэй төрөлд Ч.Батбуян 19.150 оноогоор 1-р байр алтан медаль, 12-14 насны багийн төрөлд У.Амарсанаа, У.Амарсанаа, Б.Оргилболд, Б.Энхтөгс, С.Номинжин 17.750 оноогоор 3-р байр хүрэл медаль, 15-17 насны бүжгийн багийн төрөлд  Н.Нямдаваа, Ц.Очирхүү, Д.Урангоо, Ж.Азжаргал, Б.Ариунзул, Э.Мөнхшүр 17.450 оноогоор 2-р байр мөнгөн медаль,18-аас дээш насны эрэгтэй ганцаарчилсан төрөлд У.Насанбаяр 21.850 оноогоор 3-р байр хүрэл медаль тус тус хүртжээ.

Мөн 18-аас дээш насны хосын төрөлд  О.Содгэрэл, М.Бямбацэнд 21.350 оноогоор 1-р байр алтан медаль, 18-аас дээш насны багийн төрөлд: Э.Мөнхнасан, Б.Золбаяр, А.Гантөгс, Б.Өлзийжаргал, Г.Сэргэлэн 20.750 оноогоор 2-р байр мөнгөн медаль,  18-аас дээш насны бүжгийн багийн төрөлд:  М.Бямбацэнд, У.Насанбаяр, О.Содгэрэл, Б.Хаштайш, Б.Пүрэв-Эрдэнэ, Б.Шүрэнцэцэг, М.Буяндэлгэр, Э.Батмаа 17.800 оноогоор 2-р байр мөнгөн медаль, 18-аас дээш насны Степийн багийн төрөлд  М.Бямбацэнд, У.Насанбаяр, О.Содгэрэл, Б.Хаштайш, Б.Пүрэв-Эрдэнэ, Б.Шүрэнцэцэг, М.Буяндэлгэр, Э.Батмаа 17.800 оноогоор 2-р байр мөнгөн медалийн эзэд болж тус тус шалгарлаа.

Манай баг тамирчдын дасгалжуулагчаар ЧД-ийн дасгалжуулагч, ахмад багш Ш.Оюунчимэг, ХУД-ийн 34-р сургуулийн багш Ж.Чулуунцэцэг, МУБИС-ийн БТС-ийн багш Б.Бат-Отгон, Г.Болортулга, ҮБТДС-ийн багш Э.Мөнх-Оргил нар ажиллажээ.

 

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …