“Араатны хаан арслан” киноны трейлер цацагдлаа

Анх 1994 онд дэлгэцнээ гарч байсан “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киног Уолт Дисней компанийн зүгээс ирэх оны зургадугаар сараас шинэ өнгө төрх, илүү бодит дүрслэлтэйгээр дахин амилуулахаар болжээ.“Араатны хаан арслан” кино 1994 онд гарч байсан анхны хувилбар нь “Алтан бөмбөрцөг” кино наадмаас гурван төрөлд,  “Оскар”-аас хоёр төрөлд шагнал авч байсан билээ.

Ирэх онд нээлтээ хийх тус киног “Ширэнгэн ойн түүх”, “Спайдермэн” зэрэг кинонууд дээр ажилласан Жон Фавро найруулж байгаа юм. Киноны дууг алдарт дуучин Beyonce дуулж, Налагийн дүрд дуу оруулж байгаа юм. Дуучин Beyonce-аас гадна Дональд Гловер, Сет Роган зэрэг алдартнууд киноны дүрүүдэд дуу оруулахаар болжээ.“Араатны хаан арслан” кино нь 2019 оны долдугаар сарын 19-нд албан ёсоор нээлтээ хийх аж.

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …