Олон улсын хөөмэйчдийн уралдаанд Монголын хөөмэйч Э.Баатаржав дэд байрт шалгарав

ОХУ-ын соёлын яам, Хакасын Засгийн газартай хамтран олон улсын мэргэжлийн хөөмэйчдийн “Хай Мори” уралдааныг Абакан хотноо энэ сарын 16-18 нд зохион байгуулав. Тус уралдаанд хөөмэй өндөр хөгжсөн ОХУ-ын Тува, Уулын Алтай, Башкортостан, Саха Якут, Халимаг, Буриад, Монгол, Өвөрмонгол, Шинжан Алтай аймаг зэрэг есөн орны хөөмэйчид ур чадвараа сорив.

Хоёр өдөр үргэлжилсэн тус наадмын төгсгөлд гала тоглолт болж, дүнгээ гаргахад тэргүүн байрын шагналыг Тувагийн залуу хөөмэйч Романов эзэлсэн бол дэд байрт Монгол улсын хөөмэйч, туульч Э.Баатаржав шалгарч мөнгөн медаль хүртэв.Удаах байрт Өвөрмонгол, Уулын Алтайн хөөмэйчид шалгарсан юм.

 

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …