М.Нандинцэцэг хүрэл медаль хүртлээ

Энэтхэгийн Шинэ Дели хотод зохиогдож буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 54 кг-д тулалдсан М.Нандинцэцэг Болгарын Стойка Петроватай мөнгөн медалийн төлөө тулалдсан ч 5:0-аар ялагдал хүлээж хүрэл медаль хүртлээ.

М.Нандинцэцэг Унгарын Сабина Сючи, Хорватын Зелена Питес нарыг ялж шөвгийн наймд үлдсэн юм. Тэрбээр Мароккогийн Зохра Захроуг 5:0-оор ялснаар дэлхийн аваргын хүрэл медальтан болж, цаашлаад шигшээд өрсөлдөх эрхийн төлөө тулалдлаа.

Тэрбээр “Инчон 2014” Азийн наадмаас хүрэл медальт хүртэж, дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэнээс гадна улсын аваргад 11 удаа түрүүлсэн юм.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …