Б.Түвшинзаяа: Хамтдаа тайзан дээр гарахад сэтгэл дүүрэн, бардам байдаг

“Extacy” хамтлагийн ахлагч, дуучин Б.Түвшинзаяа буюу Азутай ярилцлаа.


-“Extacy” хамтлагийн сүүлийн үеийн сониноос хуваалцахгүй юу?

-Өвөл хаяанд ирж, шинэ жилийн баярын уур амьсгал орж байгаа болохоор сайхан байна шүү. Манай хамтлаг байгуулагдаад найман жил болчихож. Хурдан юм аа. Бид шинэ жилийг тохиолдуулаад шинэ уран бүтээлийнхээ ажилд орчихоод байна. “Ex­tacy” хамтлаг та бүхэнтэй дахин уулзах гэж байгаадаа баяртай байна.

-“25” дугаар суваг телевизийн “Making the band” шоунаас танай хамтлаг бүрдсэн. Шоунаас оролцогчдыг шалгаруулж улмаар нэг хамтлаг болгоно гэдэг их сонирхолтой байсан шүү?

-Бидний амьдралын хамгийн гайхалтай дурсамжийн нэг бол “Making the band” шоу нэвтрүүлэг байсан. Анх уг шоунд ороход бид 18, 19 настай охид байж. Омголон, гэнэн ёстой галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй гэдэг шүү дээ. Тийм л байж дээ. Өглөөнөөс орой болтол амсхийх завгүй. Завсар чөлөөгүй л бэлтгэл сургуулилт, тоглолт, зураг авалт, ярилцлага гээд маш завгүй байсан үе минь одоо бодоход их сайхан санагдаж байна. Яг тэр үе рүүгээ буцаж очмоор санагддаг юм, заримдаа. Уг шоу нэвтрүүлгийг зохион байгуулсан 25 дугаар телевиз, продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг багшдаа үргэлж талархаж явдаг.

-Танай хамтлаг pop dance хамтлаг. “Чам руу” дуу хэмнэл мэдрүүлдэг бол “Glorious” жааз хөгжмийн орчныг дэргэд авчрах шиг л болдог юм?

-Баярлалаа. Тийм ээ, бид 800 гаруй оролцогчоос шалгарсан найман охин байсан. Манай дуунууд төрөл төрлийн хэв маягийн дуунууд байдаг шүү (инээв). Бид бүх төрлийн жанраар дуулж чаддаг, хөрвөх чадвартай гэдэг менежмэнттэй ажиллаж байсан юм. Одоо хөгжмийн нэг урсгалаараа, өөрийн гэсэн өнгө аястай, тогтсон нэг хэв маягаа барьж дуулах чиглэл барьж байгаа.

-Гэр бүл зохиож үр хүүхэд төрүүлж, гэр орноо авч явах, гэргий байхын зэрэгцээ уран бүтээлээ авч явна гэдэг том даваа байдаг. Гэсэн ч охидын хамтлагийнхан тэр бүхнийг даваад гараад ирдэг?

-Нэг их том даваа юм шиг санагдаагүй шүү. Харин ч амьдрал илүү баялаг болж, өнгө нэмж, эрч хүчтэй болсон гэж хэлж болно. Хүн ер нь өөрийнхөө хүссэн, бүтээсэн, хийсэн зүйлдээ баярлаж талархаж өнгөлж амьдрах ёстой юм байна билээ.Өнөр өтгөн гэр бүлтэй болж бүр их уран бүтээл хийж нийгэмдээ хэрэгтэй зүйл хийх хүсэлтэй байдаг юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Ш.Анужин:Хар тамхины хэргээр ял шийтгүүлсэн эмэгтэйчүүд жилийн дотор гурав дахин нэмэгдсэн

НҮБ-ын Хар тамхитай тэмцэх албанаас гаргасан тайланд Монгол Улсыг 2010 онд хар тамхийг дамжин өнгөрүүлэх …