МУИС 200 оюутанд тэтгэлэг олголоо

МУИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд шилдэг суралцагчийг элсүүлэх, суралцаж байх хугацаандаа сурлага, урлаг, спортын амжилт гаргасан бүх түвшний суралцагчдыг дэмжих, суралцагчдын идэвхи чармайлтыг өрнүүлэх зорилготой МУИС-ийн нэрэмжит тэтгэлгээ гардууллаа. 

Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагааг нээж МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар “Бид энэ хичээлийн жилээс Оюутны эрхийг хамгаалах өдрийг угтан арваннэгдүгээр сарын 16-ны өдрийг “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг олгох өдөр” болгон зарлах санаачилга дэвшүүлж байна” гэлээ.

МУИС-ийн захирлын  тушаалаар оюутнуудад олгох тэтгэлгийн шалгуурыг тодорхой болгож, хамрах хүрээг нэмэгдүүлжээ. Үүнд:

  • Шинэ журмаар олимпиадад байр эзлэн, ЭЕШ-ын өндөр оноогоор элссэн элсэгчид
  • Байгаль-Эх лицей сургуулийн өндөр оноотой элсэгчид
  • Гурваас доошгүй улирал дараалан 3.5 аас доошгүй голч дүнтэй суралцсан бакалаврын суралцагчид
  • Амжилттай суралцаж буй ахисан түвшний суралцагчид
  • Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын хими, биологи, физик, математикийн хөтөлбөр сонгосон гурваас дээш голч дүнтэй, хоёрдугаар түвшний суралцагчид,
  • Олон улсын чанартай уралдаан тэмцээнд эхний гурван байр эзэлсэн суралцагчид
  • суралцаж буй чиглэлээрээ улсын хэмжээний мэргэжлийн олимпиад уралдаан тэмцээнд амжилттай оролцсон зэрэг нийт 200 оюутанд сургуулийн нэрэмжит тэтгэлэг олголоо. 

Түүнчлэн Япон Улсын Мицибүши Юу Эф Жи корпораци, БНСУ-ын Апру Эф Жи сан, Бэй Жуны нэрэмжит тэтгэлгийг мөн гардуулжээ.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …