Мисс Ц.Аззаяа эх орондоо ирлээ

Энэтхэг улсад зохион байгуулагдсан “Miss Asia-2018” тэмцээний тайзнаа Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнг гайхуулж чадсан тэргүүн миссээр тодорсон Ц.Аззаяа өнөөдөр /2018.11.17/ эх орондоо ирлээ.

Тэрбээр Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүйтэй өрсөлдөж мөн “Miss Personality”, “Miss Fitness” номинацад шалгарсан билээ.

“Miss Asia 2018″тэмцээний тэргүүн мисс Ц.Аззаяа Соёл урлагийн их сургуулийн Хөгжимт театрын жүжигчний ангийг төгссөн бөгөөд өдгөө “Андра Модел Агентлаг”-ийн загвар өмсөгч, УДЭТ-ын жүжигчнээр ажилладаг юм.

Мисс Ц.Аззаяа МУГЖ, дуучин Д.Ширмэнтуяагийн охин. Тэрбээр ээжийнхээ том алаг нүд, гоо зүс царайг нь дуурайсан гэхэд болно. Түүний  эмээ нь хошин урлагийн нэрт зүтгэлтэн, МУГЖ Л.Чаминчулуун билээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …