“Нэхүүл” хөдөлгөөнийхөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулахыг шаардлаа

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгждээ зээл авсан УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгуулж, хуулийн хариуцлага хүлээлгэх талаар “Нэхүүл” нам бус залуусын хөдөлгөөнөөс ирүүлсэн тулган шаардах бичигтэй Ерөнхий сайд танилцаад дараах хариуг өгсөн байна.

Шаардах бичигт:

Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаас Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээл олголт, түүний эргэн төлөлтийн байдалд хийсэн шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгаж, улмаар шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл олгох үйл ажиллагааг зохих хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлээгүй ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах асуудлыг Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлсэн.

Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Сангийн яамнаас Засгийн газрын бусад тусгай сангуудын үйл ажиллагааг шалгаж байгаа бөгөөд дүнг ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл олгосон асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд Засгийн газрын байгууллагууд шаардлагатай мэдээллээр ханган ажиллаж байна. Цаашид жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл олгох журмыг шинэчилж, зээл олгох сонгон шалгаруулалт, эргэн төлөх үйл ажиллагааг ил тод, шилэн болгож олон нийтийн хяналтад оруулах арга хэмжээ авна.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудал нь Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хуульд зааснаар УИХ-д бүрэн эрх нь хамаарч байгаа болно гэжээ.

Мөн “Нэхүүл” хөдөлгөөнөөс Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардах бичиг хүргүүлснийг тус хөдөлгөөний зохицуулагч Л.Отгонбат, Э.Ууганбаяр нар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэнд гардуулан өглөө.

 Тус бичигт Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулахыг шаардсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.