Г.Доржсамбуу агсны “Арслан” хөрөг ном хэвлэгдлээ

 

Монголын тайз, дэлгэцийн урлагийн зүтгэлтэн, нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны амьдрал, уран бүтээлийн тухай хөрөг дурсамжийн “Арслан” номыг “Зохист дорно” хэвлэлийн газраас эрхлэн гаргалаа.

Энэхүү номд найруулагч Г.Доржсамбуу агсны гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд болон мэргэжил нэгт найз нөхөд, хамтран зүтгэгчид, театр урлагийн зүтгэлтнүүд, шавь нарынх нь дурсамжийг хэлхэн зохиомжилж, хувь хүний намтраас эхлээд оюутан ахуй цаг, урлагт зүтгэсэн он жилүүд, театрын урлагт түүчээлсэн үе гээд амьдрал, уран бүтээлийнх нь бүрэн цогц нийтлэлийг уран сайхны аргаар бүтээжээ.

Ирэх жил нэрт найруулагч Г.Доржсамбуу агсны мэндэлсний 70 жилийн ой тохиох бөгөөд “Арслан” хөрөг дурсамжийн номыг уг ойд зориулан бүтээсэн юм байна.

Г.Доржсамбуу найруулагч 1980-1990 оны үед Монголын театрын урлагийн нэгэн гол багана нь байж УДЭТ-ын ерөнхий найруулагчаар ажиллаж байв. Энэ үедээ “Найрын ширээний ууц”, “Нора”, “Нийгмийн санаа”, “Туйлшрал”, “Альбин”, “Цусан тахилга”, “Өрлөг жанжны өчил” зэрэг олон арван жүжиг, “Найрын ширээний ууц”, “Монголын гурван өдөр” уран сайхны кино найруулсан юм. Мөн тэрээр “Говийн зэрэглээ”, “Гарын таван хуруу”, “Ирэх хаврын цэцэг”, “Би нисэх дуртай ”зэрэг уран сайхны кинонуудад бүтээсэн дүрээрээ дэлгэцнээ мөнхөрсөн юм.

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …