Тэмээчин бүсгүй Н.Байгалмаа “Ид шидийн орон -2”төсөлд 500 мянган төгрөг хандивлажээ

Ч.Ганжавхлан тэргүүтэй “Лантуун дохио” ТББ-ын залуус хүүхэд хамгаалал хөгжлийн “Ид шидийн орон 2″төвийг Улиастайн эцэст байгуулахаар болсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.Тэгвэл “Ид шидийн орон-2”төсөлд зориулсан иргэдийн хандивыг тэмээчин бүсгүй Н.Байгалмаа эхлүүлжээ.

Тэрбээр энэ сарын 14-ны өдөр 500 мянган төгрөгийг “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч. Ганжавхланд гардуулсан өгсөн байна.

Энэ тухай Ч. Ганжавхлан “Тэмээчин бүсгүй Н.Байгалмаа маань гэр бүлээрээ зорьж ирэн ид шидийн орон- 2 төвийн 001 хандив буюу анхны хандив 500.000 төгрөгийг хандивласан .Их үйлс, холын аянд нь амжилт хүсье. Зам тань дардан байг !” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

“Энержи ресурс” ХХК арван жилийнхээ ойн хүрээнд “Ид шидийн орон 2” төвийн барилгын ажлын зардалд шаардлагатай байгаа 740 сая төгрөгийг гардуулан өгсөн юм.

“Ид шидийн орон 2” төв нь Улаанбаатар хотын зүүн зах буюу Улиастайн эцэст, 4,200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн төв, спорт комплекс, тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, гараш болон түр байрлах байрнаас бүрдсэн цогц төв болох бөгөөд одоогийн Баянхошуунд баригдсан “Ид шидийн орон” төвөөс даруй хоёр дахин том хэмжээтэй бүтээн байгуулалт болох юм. Тус төвийн барилгийн ажил 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд тэр хүртэл хугацаанд зураг төсөл, ажлын зураг, дэд бүтэц болон бусад бэлтгэл ажлууд хийгдэж эхлэх аж.

Санал болгох мэдээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, …