“Бухарест-2018” чөлөөт бөхийн ДАШТ-аас Ц.Намуунцэцэг хүрэл медаль хүртлээ

“Бухарест-2018”чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий анхны хүрэл медалийг “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүртлээ.

Тэрбээр Бухарестийн дэвжээнд эхний даваанд БНХАУ-ын Шуан Лиюаныг 8:7-гоор, шөвгийн наймд 2016 оны залуучуудын Пан-Америкийн аварга АНУ-ын Коди Маэ Пфауг 15:4-өөр ялсан ч хагас шигшээд залуучуудын дэлхийн дэд аварга, ОХУ-ын Надежда Соколовад 6:8-гаар ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт Азербайжаны Туркан Насироваг оноогоор цэвэр (10:0) ялсан юм.
Дашрамд сонирхуулахад, Ц.Намуунцэцэг 2017 онд ээж болж, жилийн өмнөөс дэвжээндээ эргэн ирсэн бөгөөд ийнхүү “U-23”-ын ДАШТ-д урамтай сайхан барилдаан үзүүлж, Монголын бөхчүүдийн анхны хүрэл медалийг эх орондоо авчирлаа.

Цогт-Очирын Намуунцэцэгийн амжилтуудаас :

-2010 он: Өсвөр үеийн УАШТ-ий хүрэл
-2011 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт
– Өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө
2012 он: Өсвөр үеийн УАШТ-ий хүрэл
– Залуучуудын УАШТ-ий хүрэл
– “Азийн хүүхдүүд” ОУ-ын хүүхдийн спортын наадмын мөнгө
2013 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт
– Залуучуудын УАШТ-ий алт
2014 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл
– Оюутны УАШТ-ий алт
– Залуучуудын УАШТ-ий мөнгө
2015 он: Оюутны УАШТ-ий хүрэл
– Залуучуудын УАШТ-ий мөнгө
– Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл
2016 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт
– Залуучуудын УАШТ-ий алт
– Залуучуудын Азийн АШТ-ий мөнгө,
2018 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө

Г.Нараа

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …