С.Оюунцэцэг: Д.Жавхлан, Э.Амарболд нарыг гадуур байцаасан нь гэмт хэргээ нуун дарагдуулах боломж олгосон

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэрэгтэй холбогдуулан жагсаал хийх болсон талаараа өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл“Хүчирхийллийн золиос болж, амь насаа алдсан 13 настай охины хэргийг үнэн зөв шийдэгдэх хүртэл анхаарлаа хандуулж ажиллана. Шүүх засаглалыг хэрэгжүүлэгч Монгол Улсын шат шатны шүүхүүдэд “Очир” төвд 13 настай охины амь насыг хохироосон этгээдүүдэд хуулийн хүрээнд оноовол зохих хамгийн хүнд шийтгэлийг оноохыг шаардаж байна” гэж хэлсэн юм.

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос энэ сарын 21-ний 10:00 цагт болох шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлтээ өгсөн байна.

Түүнчлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадаа жагсаахаар болжээ.

Талийгаач охины эмээ С.Оюунцэцэг“Охин минь амь насаа алдсан хэрэг шалгагдаж эхлээд жил гурван сар болж байхад шүүхээс гурван удаа буцаалаа. Шүүх эмнэлэг анхнаасаа буруу дүгнэлт гаргасан. Анхны дүгнэлтээр талийгаачийг шүдгүй гэсэн бол хоёр дахь дүгнэлтээр шүдтэй болж акт гарсан. Мөрдөн байцаалтын үед Д.Жавхлан, Э.Амарболд  нарыг сар гадуур байцаасан нь гэмт хэргээ нуун дарагдуулах боломж олгосон.

Саяхан болсон хэлэлцүүлгийн дараагаар охиныг минь архичин байсан, биеэ үнэлэгч байсан мэтээр олон нийтийн сүлжээгээр ярих боллоо.Бид хэрэгтний өмгөөлөгч, ар гэрийнхэнд үнэхээр гомдолтой байна. Өмгөөлөгч нь биднийг хүн гэж үзэлгүй, маш муухайгаар харьцаж байна” гэв.

 

Санал болгох мэдээ

Өнөөдрийг хүртэл та ямар будаа идэж байснаа мэдэх үү?

-Цагаан будааг тариалах процесст дэвшилтэд технологийг нэвтрүүлжээ- Манай улсад хүнсний аюулгүй байдал, чанарын асуудал сүүлийн …