ОУ-ын Их Мастер Б.Янжаагийн “Memory Games” нээлтээ хийлээ

Ой тогтоолтын спортын ОУ-ын Их Мастер Б. Янжаагийн гол дүрд нь тоглосон “Memory Games” баримтат кино энэ сарын 11-нд АНУ-д нээлтээ хийлээ. Тус кинонд Монголын оюун ухааны академи болон олон улсын Их мастер Б.Янжаа нарын талаар үзүүлэх аж.
“Memory Games” киноны баримтат киноны багийнхан Монголд бичлэг хийсний дараа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг сурвалжлахаар бидэнтэй хамт явсан билээ. Тус тэмцээнд манай баг тамирчид 90 медалийн 73-ыг нь хүртэн үнэмлэхүй ялалт байгуулж тэднийг гайхшруулж байлаа” гэж Монголын Оюун Ухааны академиас мэдээллээ.

 

Б. Янжаагийн талаарх зарим баримтуудаас:

1. Б.Янжаа 1993 оны 12-р сарын 26-нд Улаанбаатар хотноо төрсөн.

2. Тэрбээр дөрвөн настайдаа ээжийнхээ хамтаар Шведийг зорьж өнөөг хүртэл Стокхольм хотод амьдарч байна.

3. Б.Янжаа Англи, Франц, Герман, Португаль, Япон, Хятад, Швед, Монгол зэрэг хэлээр ярьдаг.

4. Тэрбээр 2017 онд зохиогдсон Авьяаслаг Шведчүүд шоу нэвтрүүлэгт оролцон алтан баззерын эзэн болсон.

5. Тэрбээр Ой тогтоолын дэлхийн аварга, олон улсын их мастер бөгөөд Шведын нэрийн өмнөөс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон алтан медаль хүртсэн.
6. Шведээс гаралтай тавилга үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч “IKEA” брэндийн 2018 оны загварыг багтаасан 328 хуудас каталогийг ердөө долоо хоногийн хугацаанд цээжилж, “IKEA”-гийн “амьд каталоги” болсон юм.

7. 2017 онд Америкийн жүжигчин Стив Харвигийн ярилцлагын шоуны оролцсон.

 

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …