Согтуурч мансуурч донтох эмгэгтэй хүмүүсийг нийгэмшүүлэх чиглэлээр сургалт явууллаа

“Хууль зүйн судалгаа мэдээллийн төв” Төрийн бус байгууллагаас ХЗДХЯамны Багц 67. Согтуурч мансуурч донтох эмгэгтэй хүмүүсийг нийгэмшүүлэх чиглэлээр сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах /орон нутаг/ ажлын хүрээнд Төв аймгийн Баян суманд байрлах ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмчлүүлэгч хүмүүст 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сэтгэл санааны заслын чиглэлээр мэргэжлийн багш сургалт зохион явууллаа.

Тус сургалтыг шинэлэг арга барилаар зохион байгуулж тухайн газарт албадан эмчлүүлж буй бүх хүмүүсийг хамруулахыг зорьсон бөгөөд сургалтад хамрагдагсдыг сургалтын материалаар бүрэн хангаж, сэтгэл санааны дэмжлэг, туслалцаа үзүүлж, уг арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр сурталчлан зохион байгуулав.

Тус төвд эмчлүүлж байгаа нийт 140 гаруй эмчлүүлэгчдэд Сэтгэцийн эмч З.Цэндсүрэн архины хэрэглээ ба эмгэг, Архинд донтох эмгэг ба эмчилгээ гэх сэдвээр сургалт явуулсан бөгөөд дээрх сэдвийн хүрээнд эмчлүүлэгч нартай харилцан ярилцаж, архинд донтох шалтгааны талаар харилцан санал солилцож, ярилцсанаас гадна сургалтад хамрагсдын хүйс, насаар нь хэд хэдэн бүлэг болгож, хүлээн авч уулзсан болно.

Мөн тус ярилцлагаар архинд донтогчид амьдралын идэвхгүй, зорилгогүй, гэр бүлийнхэндээ хэрэгтэй гэсэн мэдрэмжгүй болсон талаар ярилцаж, сургалтад суусан эмчлүүлэгч нарт амьдралын шинэ зорилгууд өгсөн, 7 хоног бүр тогтмол уулзах цаг гаргаж бие биенээ урамшуулах, архины хамаарлаас гарч байгаа үр дүн, явцаа бусадтай хуваалцах зэргээр архинд донтох эмгэгээс гарах арга замын талаар ярилцсан нь их үр дүнтэй байсан юм.

 

Санал болгох мэдээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, …