Л.Мөнхбаясгалан: “Асрагч аав” кино өнөө цагийн үнэнийг илтгэнэ харуулжээ

Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Хүрэлхүүгийн зохиол бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Асрагч аав” уран сайхны кино энэ сарын 2 -нээс эхлэн үзэгчдийн хүртээл болж эхэллээ.

“Асрагч аав” уран сайхны киноны гол дүрд МУГЖ Д.Хүрэлхүү, МУСТА Г. Нарансолонго, залуу жүжигчин Р.Нандинцэцэг, У.Хүслэн нар тоглосон туслах дүрд МУГЖ Д. Хүрэлхүүгийн охин Х.Сүрэн, жүжигчин М. Аззаяа, Р.Отгонбаяр нар тогложээ.Тус киног үзсэн хүн бүр л уйлсан, уярсан тухайгаа сэтгэгдэл бичиж байна.

Тэдний нэг болох сэтгүүлч Л.Мөнхбаясгалан кино үзсэн сэтгэгдлээ цахим хуудаснаа“Хэзээд нэг зангаараа байдаг хүмүүст би дуртай. Мөнгөнд биш нөхөрлөлд үнэнч байдаг хүмүүст бас дуртай. Төрийн машин эсрэг ажилласан ч, үерийн ус шиг их мөнгө цутгаж ирсэн ч анд найзаараа үлдэж ядарсан ч, зовсон ч, хорвоо дэлхийд багтаж шингэхээ байсан ч нэг л зангаараа дэргэд үлдэх хүнд би дуртай. Тиймээс жүжигчин Д.Хүрэлхүүгийн киног үзэхэд “Тагнуулч аав -ын үргэлжлэл ч юм шиг, хүн бүхэн эхийн ач гэж дуулдаг цаг үед аавын тухай цувралуудад нь би дуртай. “Асрагч аав” инээдмийн атлаа цаанаа гол маажсан гунигт үнэнийг, гашуудлыг илтгэсэн ,өнөө цагийн үнэнийг, гэр бүлийн хүмүүжил, ёс суртахууныг хөнгөхөн атлаа лавхан номлосон “Асрагч аав”уран сайхны кино. Уран бүтээлч хүн хүнээрээ байна гэдэг түүнээс хэзээд хүн ёсны бүтээл гарна гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Нэгэн үе олныг хамарсан инээдмийн бүтээлүүд богино настай байдаг. Харин Д.Хүрэлхүүгээс бодол хөврүүлсэн бүтээл төрдөг. Энэ удаа ч ёсоороо болов.

“Асрагч аав” уран сайхны кино бол цаанаа үлдэцтэй, бодол ээдүүлсэн, инээж инээж эцэст нь санаа алдуулж төгсөнө, бүр гунигт автуулж мэднэ. Гэр бүлээрээ үзмээр кино. Хамгийн агуу бүтээл бол энгийнээс энгийнд оршино. Гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, хүндэл энэ дэлхийд хамгийн агуу атлаа хамгийн энгийн байх учиртай. Ийм том “энгийнийг” инээдмээр хачирлан хүргэнэ гэдэг мань мэтээс холоо хэвтэнэ. Тэгвэл энгийн нэг агуу нь энгийн байх ажээ. “Асрагч аав”-ыг үзээд Д.Хүрэлхүүг дахиад нэг дүгнэвэл яасан юм бэ.” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …