Д.Хаянхярваа, Су.Батболд нарыг албан тушаалаас нь огцруулахыг дэмжжээ

Монгол Ардын намын удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “МАН-ын Удирдах Зөвлөл х уралд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцрох, Хотын дарга Су.Батболдыг хариуцлага тооцож, ажлаа өгөх асуудлыг ярилаа.

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд Д.Хаянхярваа, М.Энхболд даргын асуудлыг танилцуулах гэж байна. Хотын дарга Су.Батболдын талаарх өөрийнхөө байр суурийг намын дарга НИТХ-д тавьсан байгаа.

МАН-ын УЗ-ийн 29 гишүүн байдгаас 28 нь хуралдаа ирсэн. Гишүүд Д.Хаянхярваа даргыг 16:12 харьцаатайгаар огцрохыг, Хотын дарга Су.Батболдыг 15:12-ын харьцаатайгаар ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж тус тус дэмжсэн.

ЖДҮХСангаас зээл авсан гишүүдийн асуудлыг ойрын хугацаанд удирдах зөвлөл, ээлжит бус МАН-ын Бага, Их хурлыг зарлах шаардлагатай гэсэн шийдвэрийг Хяналтын ерөнхий хорооноос гаргасан” гэв.

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …