Д.Хаянхярваа:Намын даргатай зөрчилдөөгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. Тэрбээр МАН-ын бүлгийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний хувиар бус УИХ-ын гишүүний хувиар УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлж байгаа гэдгээ мэдээллээ.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай нэр холбогдоод буй гишүүдийг шалгаж, ёс зүйн хариуцлага хүлээлгэн, улмаар гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагыг хүргүүлж байгаа аж.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан тойрсон дуулиан нийгмийг бухимдалд хүргэж байна. Гэтэл энэ асуудал намжих байх гэсэн хүлээлт манай намын удирдлагуудад байх шиг байна. Гэтэл яагаад өнөөдөр нийгмийг бухимдуулж байгаа энэ асуудалд нам дуугарахгүй байна вэ, яагаад Ерөнхий сайд дуугарахгүй байна вэ. Нийгэмд үүсээд байгаа асуудлаар Ерөнхий сайд тодорхой арга хэмжээ авах ёстой.

Намайг Ерөнхий сайдтай зөрчилдөж байна. Засгийн газраа авах гэж байна гэсэн яриа гаргаж байна. Би намын даргатай зөрчилдөөгүй. Би намын даргад юм хэлээгүй. Би Ерөнхий сайдыг ил тод шүүмжилсэн. Ил тод шүүмжлэлийг зөрчил гэж үзэхгүй байна. Яагаад гэвэл бид зөв шүүмжилж байж энэ алдаа оноогоо шүүмжлэх ёстой.

Ерөнхий сайд чуулган дээр болоод бүлгийн хуралдаан дээр болчимгүй үйлдэл олон удаа хэлсэн. Ерөнхий сайд “Би өнөөдөр болохгүй бол ард түмнээсээ дэмжлэг хүснэ, УИХ-ыг тараана” гэж яриад байна. УИХ-ыг тараадаг эрх УИХ-аас байгуулдаг Засгийн газарт байхгүй.

Жижиг дунд үйлдвэрийн дуулианыг улс төрийн хийрхэл болон Үндсэн хуулийн зөрчлөөр дарна гэж байхгүй. Сүүлдээ Д.Хаянхярваа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийг хаацайлаад засгийг огцруулах гэж байна гээд байгаа. МАН-ыг ард түмэн сонгохдоо УИХ-аа тарааж тогло, засаг төрөө бусниулж тогло гээгүй.

Бидэнд тамирдсан эдийн засгаа сэргээ, шударга ёсыг тогто, зарчимтай ажилла, ард түмнийхээ төлөө ажилла гэсэн даалгавар өгсөн. Тиймээс л энэ бүхнийг У.Хүрэлсүхийн Засгийн газраас шаардана. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж, ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд хариуцлага хүлээлгэх, УИХ-ын гишүүдийн ёс зүйн хороогоор оруулж, хууль хяналтынханд шилжүүлэх, Засгийн газрын гишүүдийг болон нэр холбогдсон намын удирдах албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлага хүргүүлж байна. Надад М.Энхболд, У.Хүрэлсүх хоёртой тэрсэлдсэн юм байхгүй”гэлээ.

Санал болгох мэдээ

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн …