“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд Нью-Йоркод цуглав

Дэлхийн үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг “Victoria’s Secret”-ийн загварын шоу энэ сарын 8-нд Нью-Йорк хотноо боллоо. Энэ удаагийн “Viсtoriа’s Secret” шоуны үеэр Бразилын супер модель 37 настай Андриана Лима тайзнаас бууж байгаа гэдгээ албан ёсоор зарлав.

Андриана Лима нь “Victoria’s Secret” шоуны хамгийн өндөр үнэлгээтэй сахиусан тэнгэрийн нэг бөгөөд 1999 оноос тус брэндтэй хамтран ажиллаж байсан ажээ.

“Victoria’s Secret”-ийн загварын шоуны үеэр Bebe Rexha, Chainsmokers, Halsey, Rita Ora, Shawn Mendes, Kelsea Ballerini зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөжээ.Шоу арванхоёрдугаар сарын 2-ны өдөр “ABC” телевизээр цацагдах юм байна.

 

 

Санал болгох мэдээ

Фото: Хориотой хотын загварын шоу

Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны …