Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн хийгээд Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өнөөдөр /2018.11.07/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглэж байх зарлигийг 2012 оны нэгдүгээр сарын 9-нд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ёсчлон баталсан.

Түүнчлэн, УИХ-аас энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээр амрахаар хуульчлан баталсан юм.

 

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. иргэн says

    дэмий дүр эсгэх хэрэг байгаа юм уу ийм хүндлэл байлаа юу улс эх орноо худалдаж дампууруулчихаад бас байж болох юм идэж уух ийм их зүйл үдээсэнд нь талархах юм байна

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.